Лео 4 настайгаасаа хойш Оскарыг мөрөөджээ

2016 оны 2 сарын 29

Леог Оскарын шагнал авч чадах эсэх яриа цахим ертөнцөд шуурч, салхилж шагнал авахтай зэрэгцэн нам гүм боллоо. Магадгүй  Оскар авсныг нь  тэмдэглэхээр явцгаасан бололтой. Леонардо Ди Каприогийн шагнал авахдаа хэлсэн үг  олны анхаарлыг татсан юм.

Лео ингэж хэлжээ. “The Revenant” бол хүн байгалийн харилцааны тухай юм. 2015 он урьд хожид байгаагүй дулаан жил болсон. Уур амьсгалын өөрчлөгдөж байгаа нь бодитоор мэдрэгдэж байна. Энэ бол амьтай болгонд заналхийлж байгаа зүйл. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж буй ядуу зүдүү хүмүүс, бидний үр хүүхэд, үр хойчийнхоо төлөө бид хамтдаа үүнийг зогсоох ёстой. Харамсалтай нь,  улс төрчдийн сувдаг шунахайрлаас болж тэдний дуу хоолой хаалттай байна”  гэж  хэлсэн юм.

Оскарын шагнал анх удаа хүртсэн Леонардо энэ шагналыг авахыг бүр дөрвөн настайгаасаа хойш мөрөөдөх болсон хэмээн сэтгүүлчдэд ярьсан байна.

“Би Лос Анжелест өссөн. Холливуудын студитэй маш ойрхон. Аав ээж хоёр ч намайг кинонд тоглуулахыг хүсдэг байсан болохоор бараг өдөр болгон шахуу кино пробонд дагуулж очдог байсан. Энэ кинонд бид маш сайн баг болж ажилласан. Би энэ киноны зураг авалтыг хэзээ ч мартахгүй. “ хэмээн ярьжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна