Хийж бүтээдэг хүмүүс цагаа юунд зарцуулдаггүй вэ?

2016 оны 2 сарын 29

Олон хүмүүс тавьсан зорилгодоо хүрч чадахгүй байна гэж гутардаг. Тэд хаа нэгтээ гацсан байдаг. Тэгээд юу хийх ёстойгоо ч мэдэхээ больдог. Танд ийм зүйл тохиолдсон бол нэн түрүүнд цагийг тань дэмий сорж байгаа зүйлийг ол. Таныг амжилт гаргахаас чухам юу хазаарлаж байна вэ? Бид бүгд амжилтанд хүрэх, төлөвлөсөн зүйлсээ цаг тухайд нь гүйцэтгэхийг хүсдэг. Гэтэл зарим зүйлс биднийг бүх чадлаараа ажиллахад саад болоод байдаг.  Гэвч "Хүн хэлэхээс нааш ойлгохгүй, цаас чичихээс цааш цоорохгүй"  гэдэг зүйр үг шиг бидэнд саад болдог зүйлсийг анзаарч чаддаггүй болотой. Иймд үр бүтээжмтэй ажиллаж чаддаг хүмүүс ямар 8 зүйл дээр цагаа үрдэггүй болохыг сонирхоё:

1.Тэд сошиал медиа ертөнцөд умбадаггүй.

Фэйсбүүкээ шалгах, инстаграммаар хүмүүсийн зураг гүйлгэж суух, твиттер дээр жиргэх ....

Энэ таны амьдралын ерөнхий дүр зураг мөн болов уу? Хэрэв та эдгээрт зарцуулах цагаа хянахгүй бол та юу ч хийж амжихаа болино. Тэгэхээр фэйсбүүк орохдоо цагийн хязгаар тогтоо, илүү аппликэйшнүүдийг хаа, өөрт хэрэгтэй зүйл хий. Жишээ нь та ном уншиж, гадаад хэл сурч болно. Сошиал медиа хэрэгслийг өөрийгөө урамшуулах маягаар л хэрэглэх нь зөв байдаг.

2.Тэд төлөвлөгөө гаргалгүйгээр өдрийг өнгөрөөдөггүй

Тэд урдаа байнга зорилго тавьж, тухайн өдөр бүрт гүйцэтгэх зүйлсийн төлөвлөгөөг гаргаж дадсан байдаг. Миний хувьд дэвтрэн дээрээ үндсэн гурван зорилт бичдэг. Үндсэн зорилтоо жижиг хэсгүүд болгон хуваасан ч болмо. Ямар ч байсан өдрийн хийх зүйлсийн төлөвлөгөө богино байхад хангалттай.

3.Тэд сэтгэл үймүүлсэн ажилд оролцдоггүй

Та амжилтанд хүрэхийг хүсч байгаа бол амьдралаа эерэг зүйлсээр цэнэглэх хэрэгтэй. Бүтээмж өндөртэй хүмүүс тэдний сэтгэл санааг үймүүлэх ажилд цагийг гарздах хамгийн дургүй.

Ажлын хувиартаа гйүцэтгэх зорилтоо нэмэхдээ таны амьдралд эерэгээр нөлөөлөх үү гэдгийг бодолцох хэрэгтэй. Хэрэв ямар нэгэн эерэг нөлөөгүй бол татгалзах хэрэгтэй.

4.Тэд хянаж чадахгүй зүйлсийн талаар санаа зовинодоггүй

Тэд ямар нэг юманд санаа зовлоо гээд байдал дээрдэдгүй болохыг мэддэг. Ялангуяа таны хийж чадах зүйл үлдээгүй тохиолдолд. Тиймээс гагцхүү өөрийн гүйцэтгэж чадах зүйл дээр төвлөр.

5.Тэд сөрөг бодолтой хүмүүстэй нөхөрлөдөггүй

Та өдрийн ихэнхийг хамт өнгөрөөдөг таван хүнийхээ дундаж нь болсон байдаг. Амжилтаа ахиулахыг хүсч байгаа бол хамгийн мундаг хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл. Сөрөг бодолтой, сөрөг бодол түгээгч хүмүүсээс зайгаа барьж бай.

6.Тэд өнгөрсөнд үйлдсэн алдаан дээрээ амьдардаггүй

Тэд алдаа гардгадаг. Бүх хүн алдаа гаргадаг. Хамгийн чухал зүйл бол нэг алдааг хоёр дах удаагаа давтахгүй байх юм.Өнөөдөр нь өчигдрийнхөөс илүү хүн болсон байх хэрэгттэй.

7.Тэд бусад хүмүүсийн хийж буй зүйлийг чухалчилдаггүй

Амжилттай ажиллаж буй нэгнээс урам авахад сайн л даа. Гэхдээ хажуугийнхаа хүнтэй өөрийгөө байнга харьцуулснаараа өөрийгөө дарах гээд байдаг.

Хүмүүсээс урам ав. Гэхдээ нэг л хүнтэй өрсөлд- тэр бол та.

8.Тэд өөрсдийгөө сүүлд тавьдаггүй

Том төсөл дээр ажиллаж байхдаа хангалттай нойр авч чадахгүй, дасгал хийж чадахгүй байх нь олонтаа. Гэхдээ амжилт, аз жаргалаа уртасгахыг хүсч байгаа бол та өөрийгөө тэргүүнд тавих шаардлагатай болох нь.

Жишээ нь та өглөөг өөрийн хийх дуртай зүйлээр эхлүүлж болно. Өглөөний дасгал, бясалгал, ном сонин унших гэх мэт. Та дуртай зүйлээрээ өглөөг эхлүүлвэл бүтэн өдрийн турш жаргалтай, анхаарал төвлөрсөн бөгөөд хүчтэй байдаг байна.

Эх сурвалж: biznetwork.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна