ТОСК-ын журам батлагдсаны дараа түрээсийн сууцанд бүртгэнэ

2016 оны 2 сарын 29

“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдах журмыг Барилга хот байгуулалтын  яамнаас баталсан. Уг журамд зааснаар: Төрийн өмчийн түрээсийн орон сууцны санд иргэдийг хамруулах ажлыг ТОСК, Орон нутгийн өмчийн Түрээсийн орон сууцны санд хамруулах ажлыг аймаг, нийслэлийн Засаг дарга нар хариуцна. Хөрөнгө оруулагч, иргэн, хуулийн этгээдээс энэхүү журмын хүрээнд өөрийн эзэмшлийн орон сууцыг түрээслүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд аймаг нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулан ажиллаж болно гэсэн байна.

ТОСК-ийн нарийвчилсан журам батлагдангуут иргэдийг түрээсийн орон сууц хөтөлбөрт хамруулахаар бүртгэж эхлэх аж.

Түрээсийн төлбөрийн хэмжээ нийслэлд 200-280 мянган төгрөг, хөдөө орон нутагт 140-230 мянган төгрөг байхаар тогтоосон. Нийтдээ 929 аймлын орон сууцнаас 572-ыг нь хөдөө орон нутагт, 350-ыг нь нийслэлд олгохоор шийдвэрлээд байгаа юм.

Т.НОМИН 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна