“Рио-2016”-д оролцох Монголын багийг Ж.Хатанбаатар ахална

2016 оны 2 сарын 29

Зуны XXXI дэх олимпийн наадам Бразилын Рио де Жанейро хотноо ирэх 8 дугаар сарын 05-21-ний өдрүүдэд болох билээ. Тэгвэл тус наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн ахлагч болон ахлагчийн орлогч тодорлоо. Монголын Үндэсний олимпийн хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлын шийдвэрээр Үндэсний олимпийн хорооны дэд ерөнхийлөгч, Ардын эмч, анагаах ухааны доктор, профессор Ж.Хатанбаатарыг "РИО -2016" олимпийн наадмын багийн ахлагчаар мөн МҮОХ-ны ерөнхийлөгчийн шийдвэрээр "Москва-1980" олимпийн мөнгөн медальт, МҮОХ-ны дэд ерөнхийлөгч, Ардын багш, Гавьяат тамирчин Ц.Дамдиныг багийн ахлагчийн орлогчоор тус тус томилсон байна.

Одоогоор манай баг тамирчдаас "РИО-2016" олимпийн наадмын эрхийг чөлөөт бөх, буудлага, хөнгөнатлетик, байт харваа зэрэг төрлүүдэд аваад байна. Жүдо бөхийн тамирчдын хувьд олимпийн эрхийн оноо олгох цуврал тэмцээнүүдэд оролцож байгаа. Цаашид чөлөөт бөх, бокс, хүндийн өргөлт, хөнгөнатлетик зэрэг төрлүүдэд нэмж эрх авах боломжтой. 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна