Улан-Удэд очсон монгол жуулчдыг хамгаална гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.29-нд нийтлэгдсэн

Улан-Удэд очсон монгол жуулчдыг хамгаална гэв

ОХУ-ын Буриад улсын нийслэл Улан-Удэ хотод энэ сарын 16-ны өдөр монгол иргэдийг дээрэмдсэн хэрэг гарсан билээ. Хохирогчид шөнийн гурван цагийн орчимд Улаан-Хиагтын зам дээр явж байхад халдаж, зэвсгээр сүрдүүлэн улмаар хүлж, 80 орчим мянган рублийг нь дээрэмдсэн аж. Гэмт этгээдүүд дээрэм хийхдээ баг өмссөн байсан төдийгүй цагаан өнгийн автомашинд сууж зугтсан гэх мэдээлэл байдаг. Одоогоор тус хотын цагдаагийн байгууллага сэжигтэн, этгээдүүдийг эрэн сурвалжилж байгаа талаар хэвлэлүүд мэдээлсэн.

Энэ мэт Монгол иргэдийг дээрэмдэх тохиолдол Улан-Удэ хотод нэлээд гардаг тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах үүднээс Буриадын Ардын Их Хурлын чуулганаар авч хэлэлцсэн байна. Энэ үеэр Буриадын дотоод хэргийн яамны тэргүүн хошууч, генерал Олег Кудинов монгол жуулчдыг хамгаалахаа мэдэгдэж, дэг журмыг сахиулана гэжээ. Түүнчлэн тэрээр манай улсын цагдаагийн төлөөлөгч нартай ажлын уулзалт хийсэн аж.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж