"АВАРГЫН ГАРАА" нээлттэй тэмцээн Өмнөговьд болно

2016 оны 2 сарын 29

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд чөлөөт бөхийн өсвөр үеийн "АВАРГЫН ГАРАА" нээлттэй тэмцээн болно. Монголын чөлөөт бөхийн холбоо, чөлөөт бөхийн “Таван цагираг” клуб болон “Мөрөөдөл” сургууль, “Мөрөөдөл ба боловсрол” ТББ хамтран зохион байгуулж буй тус тэмцээн гуравдугаар сарын 11-13-ны өдрүүдэд болно.

Тэмцээний удирдамж, хөтөлбөрийг хүргэж байна.



ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЦОГТЦЭЦИЙ СУМАНД ЗОХИОХ ӨСВӨР ҮЕИЙН ЧӨЛӨӨТ БӨХИЙН “АВАРГЫН ГАРАА” НЭЭЛТТЭЙ ТЭМЦЭЭНИЙ УДИРДАМЖ, ХӨТӨЛБӨР

Өмнөговь аймаг, Цогтцэций сум, “Мөрөөдөл сургууль”

1. Тэмцээний зорилго

Чөлөөт бөхийн спортыг орон нутгийн ард иргэдэд сурталчлах, хөгжүүлэх өсвөрийн бөхчүүдийн ур чадварыг дээшлүүлэхэд тэмцээний зорилго оршино.

2.Тэмцээний зардал

Улаанбаатар хот болон аймаг, сумдаас оролцох баг, тамирчид очих буцах зардал, байр хоолны төлбөрөө өөрсдөө хариуцана.

3.Тэмцээний шагнал
Жин тус бүрт медаль, мөнгөн шагналтай, багийн дүнгээр эхний 3 байрт орсон багийг цом, мөнгөн шагналаар урамшуулна. Тэмцээний шилдэг эрэгтэй, эмэгтэй бөхийг шалгаруулж цом, мөнгөн шагналаар урамшуулна.
Оролцогчид: 1999 оноос хойш төрсөн өсвөрийн бөхчүүд оролцоно

Тэмцээний хөтөлбөр:

Гуравдугаар сарын 11, Баасан гариг

  • 13:00-15:00 Багийн мэдүүлэгийг хүлээн авч мандат олгоно.
  • Багийн мэдүүлэг нэрс албан ёсны тамга тэмдэгтэй байна.
  • Төрсний гэрчилгээ, цээж зураг 1%
  • Мандатын хураамж 3 000₮

15:00-16:00 Шүүгч, багш нарын зөвөлгөөн
17:00-18:00 Эмчийн үзлэг
18:00-19:00 Жин үзэлт, сугалаа

Хөвгүүд: 26кг, 29кг, 32кг,38кг,42кг,46кг,50кг,54кг,58кг,63кг
Охид: 35кг, 43кг,46кг,52кг,56кг,60кг
/1 кг зөрүүтэй байж болно /

Гуравдугаар сарын 12, Бямба гариг

  • 09:00-15:00 Барилдаан

Хөвгүүд : бүх жин
Охид : бүх жин

  • 15:00-16:00 Завсарлага
  • 16:00-16:30 Нээлтийн ажиллагаа
  • 16:30-20:00 Тэмцээний үргэлжлэл,

Гуравдугаар сарын 13, Ням гариг

09:00-15:00 Барилдааны үргэлжлэл
16:00-20:00 Тэмцээний үргэлжлэл, шигшээ барилдаан
/Шагнал гардуулах ёслолын ажиллагаа/
Хаалтын ажиллагаа
Зохион байгуулагчид /Чөлөөт бөхийн “Таван цагираг” клуб, “Мөрөөдөл” сургууль, “Мөрөөдөл ба боловсрол” ТББ, Монголын чөлөөт бөхийн холбоо/

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна