Моно драмын улсын уралдааны тов гарлаа

2016 оны 2 сарын 29

Дэлхий дахинаа драмын урлаг хуучны сонгодог байдлаасаа нэлээд хэлбийж Олон улсын театрын уран бүтээлчид зардал багатай, хүн цөөтэй, богино хэмжээний мюзикл, камерны болон моно жүжгийн төрлөөр ихээр уран бүтээл хийх болжээ. Манай улсад ч гэсэн "Гэгээн Муза" наадамд моно жүжгийн төрлийг оруулж ирсэнээр олон улсын шинж чанартай болсон.

Монголын моножүжгийн төвийн уран бүтээлчид Олон улсын "Ялагчын цуваа-Улаанбаатар 2016” нэртэй Олон улсын II дахь фестивалыг зохион байгуулах гэж байна. Энэхүү уралдаан хоёрдугаар сарын 25-ны өдрөөс эхлэн зарлагджээ. Уралдааны шалгаруулалт зургадугаар сарын 25-наас долдугаар сарын 1-ний хооронд болно. Эндээс шалгарсан нэг бүтээлийг ОУ-ын моножүжгийн фестиваль үзэх буюу шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд Улаанбаатар хотноо болох “Ялагчийн цуваа-2016” олон улсын фестивальд тоглох эрхтэй.

Уралдааны талаарх мэдээллийг UB parade of winners фэйсбүүк хуудас болон Моножүжгийн төвөөс (8800-8151, 9900-5961) авч болно. 

Дашрамд дуулгахад, Монголын Моножүжгийн төвийн уран бүтээлчид энэхүү жүжгийг олон нийтэд таниулж, жүжигчдэд туршлага суулгаж, чанартай бүтээл гаргаж, олон улс руу гарч өрсөлдөх чадварт нь дэмжлэг үзүүлэх зорилгоор өнгөрсөн онд "UB-Parade of Winners-2015" буюу "Ялагчдын цуваа" ОУ-ын Моножүжгийн фестиваль болон нэг хүний жүжгийн улсын анхдугаар уралдааныг Улааанбаатар хотноо амжилттай зохион байгуулсан билээ. Тус төвөөс энэхүү уралдааныг БСШУЯ, УХТеатр, УДЭТеатртай хамтран явуулсан юм.

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна