2016 оны гуравдугаар сарын зурхай

2016 оны 3 сарын 1

Vogue сэтгүүлийн гаргасан гуравдугаар сарын зурхайг сонирхоно уу.

 

Загасын гэр

20/II-20/III

Төрсөн өдрөө олуулаа тэмдэглэ. Замд чинь таатай сюрприз хүлээнэ. Сарын үлдсэн хэсгийг эрч хүчээ хэмнэх дэглэмээр өнгөрөөвөл зохистой. Ажлаа солимоор санагдаж  магадгүй. Санаа нь зөв ч харин цаг нь биш. Халад хэлбэрийн атласан пальто, шовх хоншоортой шаахайг хослуулаарай. Тэгвэл эрчүүдийн харцыг татах увидастай.

 

Хонийн гэр

21/III-20/IV


Ажил хэрэг амжилттай өрнөнө. Од гаригс таны талд байна. Ажилдаа илүү цаг зарцуулаарай. Зун гэхэд мөрөөдлийн санал ирэхийг хэн ч байг гэхгүй.

 

Үхрийн гэр

 21/IV-20/V

Таны амьдралын савалгаа дуусч төгсгөлдөө оржээ. Гуравдугаар сарын 8 гэхэд манан  бүрэн сарнина. Цасны оронд цагаан элс, хотын барилгуудын оронд урц тай амралтын ер бусын орчинд жинхэнэ амралтыг мэдрээрэй.

 

Хамтатгахын гэр

21/V-21/VI

Таныг эрсдлийн гэмээр сар хүлээж байна. Гэнэтийн  үйл явдалтай тулгарна  Шинэ танилуудтай болох нь танд тустай.

 

Мэлхийн гэр

22/VI-22/VII

Шопинг хийхэд хамгийн тааламжтай сар. Тэртэй тэргүй таны хувьд бүгд шинэчлэгдэж байгаа юм чинь. Эрсдэл хийдэггүй хүн хождоггүй юм.

 

Арслангийн гэр

 23/VII-23/VIII

Гэрээ хийсэн, төслөө тушаасан. Танд зүгээр суух нь ядаргаатай байж магадгүй. Спортын шинэ төрлөөр оролдоод үзэх хэрэгтэй.

 

Охины гэр

24/VIII -22/IX


Сарын эхээр албан томилолт юм уу, эсвэл бүхнээс зугтан гадаадад амрах хүсэл байж магадгүй. Харин сарын сүүлээр нь хотын төвөөр зугаалаад үз. Таныг хүссэн хүмүүс бишгүй их байгаа.

 

Жинлүүрийн гэр            

23/IX-23/X

Оргилуун дарсаа буудуул. Таны хүссэн зүйл ирж буй. Баярын шуугиан намжсаны дараа шинэ зорилго тавихаа мартав аа.

 

Хилэнцэтийн гэр

24/X-22XI

Амралтаа зун хүртэл хойшлуулсан дээр байх. Одоо хэрхэн амьдрахаа бодох цаг. Шинэ хүмүүстэй танилцвал зүгээр байх шүү.

 

Нумын гэр

23/XI-21/XII

Амьдралд өөрчлөлт хэрэгтэйг од гаригс хэлж байна. Долоо хоногоор зусландаа амьдарч яагаад болохгүй гэж? Тийм орчинд таныг олон сар догдлуулсан асуудал өчүүхэн харагдах болно.

 

Матрын гэр

22/XII-20/I


Хаврын эхэнд та эрчүүдийн анхаарлын төвд байх болно. Тэднийг үл анхааран найз хүүхнүүдийн хамтаар амралтанд явахад яагаад болохгүй гэж. Амралт эрч хүч өгнө гэдэгт эргэлзэх хэрэггүй.

 

Бумбын гэр

21/I -19/II


Энэ сарын ямар ч өөрчлөлт танд эмчийн  бичсэн жор шиг л байх юм. Хүссэнээ л хий. Үсээ тайруул, будуул, гоёл худалдаж ав. Таныг сюрприз хүлээх болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна