Эрвээхэйн ээлжит гоёл

2016 оны 3 сарын 1

Van Cleef & Arpels компани тана, ягаан алт, очир эрдэнээр энэ удаагийн загвараа гоёжээ.

Загварын Van Cleef & Arpels ордны гаргасан гоёл чимэглэлийн байнгын нэг сэдэв нь алтан эрвээхэйнүүд юм. Эрвээхэй дизайнеруудын онгодыг дуудаж, үйлчлүүлэгчдийг бишрүүлсээр ирэв. Two Butterfly цуглуулга хамгийн сүүлийнх нь. Энэ жилийн эрвээхэйг ягаан алт, тана, очир эрдэнээр бүтээжээ.

Харахад их энгийн ч шинэ бөгж, ээмэг, энгэрийн зүүлт нь франц уран дарханы  уламжлалыг бүрэн агуулсан байна. Очир эрдэнийн эрвээхэй бүрт мастерууд багагүй цаг, хөлсөө зориулжээ. Очир эрдэнэ бүрийг гар аргаар нүхлэн суулгасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна