Оскараар мандсан Мандуул

2016 оны 3 сарын 1

МонголHD телевиз гурав дахь удаагаа дэлхийн кино урлагийн шилдгийг тодруулдаг “Оскар”-ын шагнал гардуулах наадмыг шууд дамжууллаа. Энэ жилийн 88 дахь удаагийн “Оскар”-ын гол хүлээлт нь Леонардо Ди Каприо “Оскар” гардах уу, үгүй юу гэсэн асуултын хариу байсан юм. Болох талаас нь монголчууд ч их зүтгэж, Ганданд очин Хийморийн сан тавиулсаны хүчинд Каприо маань ч “Оскар” гардлаа.

Харин өчигдрийн шууд дамжуулалтын үеэр Каприотой эн тэнцэхүйц олны анхааралд өртсөн хүн нь уг наадмын ажиллагааг хөтөлсөн гурван хөтлөгчийн нэг болох Мандуул байлаа. МонголHD телевизийн “Өглөө” хөтөлбөрийг хөтөлдөг болоод удаагүй байгаа Мандуул ялангуяа эмэгтэй үзэгчдийг байлдан дагууллаа. Зарим нэг нь сошиалаар хайр зарлаж, зарим нь Каприотой зүйрлэлээ. Үнэндээ өчигдөр “Оскар”-тай, Кариотой, бас Мандуултай өдөр байлаа.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна