“Mongolia Open-2016” олон улсын тэмцээн болно

2016 оны 3 сарын 1

Чөлөөт бөхийн уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээн Ү дахь удаагаа 2016 оны гуравдугаар сарын 5-6-ны өдрүүдэд “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно.

МЧБХ-ноос Биеийн спортын хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулж байгаа уламжлалт “Mongolia Open-2016” олон улсын тэмцээнд БНСУ, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орон, Индонези, Киргиз, Монгол, ОХУ-ын Буриад, Тува, Якут улсын бөхчүүд оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байна. Тэмцээнийг МҮОНТ, НТВ зурагтаар шууд дамжуулна.

ДБНХ-ноос техникийн төлөөлөгчөөр Япон улсын иргэн, олон улсын шүүгч Исао Окиямаг томилсон байна гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна