“Оскар”-ын үзэгчдийн тоо буурчээ

2016 оны 3 сарын 1

Фото: Matt Sayles / АР

“Оскар”-ын шагнал гардуулах ёслолыг телевизээр үзсэн үзэгчдийн тоо сүүлийн долоон жилийнхээ хамгийн доод хэмжээнд хүрч унасныг Даваа гаригт хийсэн судалгааны урьдчилсан дүн харууллаа хэмээн Reuters мэдээллээ.

Тухайлбал, АНУ-ын 56 томоохон хотод Nielsen компанийн хийсэн хэмжилтээр  ёслолыг дамжуулсан Walt Disney Co сувгийн үзэгчдийн тоо өнгөрсөн оныхоос зургаан хувиар унажээ. Шагналд нэр дэвшигчдийн дунд өнгөт арьстнууд байгаагүй учраас ёслолыг бойкотлохыг уриалсан хар арьст жүжигчин Аль Шарптоны (Al Sharpton) уриалга үүний нэг шалтгаан байсан байж болох талтай.

Лос-Анджелес хотноо хоёрдугаар сарын 29-нд шилжих шөнө Оскарын шагнал гардуулах 88 дахь ёслол явагдсан юм.

Жада Пинкетт-Смит энэ жилийн номинацид нэр дэвшигчдийн дунд хар арьстан хүн байхгүй байгааг сар гаруйн өмнө шүүмжилсэн юм. Эхнэрийнхээ шүүмжийг дэмжин жүжигчин Уилл Смит уг ёслолд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ мэдэгдлийн дараа Ккино академийн ерөнхийлөгч Бун Айзек шагналын нэр дэвшигчдийг тодруулах шинжээчийн бүрэлдэхүүнийг өөрчилнө гэсэн юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна