Францад дүрвэгсэд цагдаа нартай мөргөлджээ

2016 оны 3 сарын 1

 

Францын Кале боомт хот дахь дүрвэгсдийн хуаранд мөргөлдөөн гарч, цагдаа нар нулимс асгаруулагч хий ашиглахад хүрчээ. Мөргөлдөөний үеэр 12 урц шатсан байна.

 

Францын албаныхан урцанд амьдарч буй дүрвэгсдийг ойролцоох контейнерт шилжүүлэн байршуулахаар төлөвлөсөн аж. Гэтэл дүрвэгсэд дахин шилжүүлэхдээ хурууны хээгээр бүртгэснээс Францад үлдэж, цааш Их Британийг зорих боломжгүй болохоос эмээн эсэргүүцжээ. Европын холбооны шинэ дүрмийн дагуу дүрвэгсэд анх орогнол хүсч бүртгүүлсэн улсдаа үлдэх ёстой юм. Нүүхээс дургүйцсэн дүрвэгсдийг албадан шилжүүлэхээр тэдний амьдарч байсан урцыг нураах үеэр мөргөлдөөн гарсан аж. Францын албаныхан 1000 орчим дүрвэгчийг нүүлгэхээр шийдвэрлэжээ. Кале хот дахь дүрвэгсдийн хуаранд 3700 урц, майханд 5497 хүн амьдарч байгаа аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна