Үндэсний номын сан маргааш ойгоо тэмдэглэнэ

2016 оны 3 сарын 1

95 жилийн ойн үйл ажиллагааг маргааш буюу 2016 оны гуравдугаар сарын 2-ны өдөр нээж жилийн турш 95 ажил зохион байгуулахаар төлөвлөжээ.

Үндэсний номын сангийн Их уншлагын танхимд маргааш болох нээлтийн арга хэмжээнд Боловсрол,соёл, шинжлэх ухааны яамны удирдлага, бусад номын сангийн удирдлага болон хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл, Ардын уран зохиолчид оролцоно. Мөн энэ үеэр шинээр эхлүүлээд байгаа томоохон ажлуудаас товч танилцуулна.

Нээлтийн арга хэмжээний хүрээнд:

• “МУҮНС-95 жил” нээлт–Захирал А.Нансалмаа МУҮНС байгуулагдсаны 95 жилийн үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгаа томоохон ажлууд болон хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын талаарх мэдээллийг хүргэж үйл ажиллагааг нээнэ.

• “МУҮНС-95 жил” видео танилцуулга

• “Бид номын санчид” видео танилцуулга

• “МУҮНС-95 жил” фото үзэсгэлэн

• Коха номын сангийн цогц программ товч танилцуулга

• Үндэсний номын сангийн шинэ вэб сайт товч танилцуулга болно.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна