Хорио цээр тогтоолоо

2016 оны 3 сарын 1

Хонины цэцэг өвчин Сүхбаатар аймгийн Баруун- урт суманд нэгдүгээр сарын 11-нд оношлогдсон. Иймд өнгөрсөн нэгдүгээр сарын 18-ны хүртэлх хугацаанд Сүхбаатар аймгийн Түвшинширээ, Асгат Сүхбаатар, Мөнххаан, Түмэнцогт, Баяндэлгэр, Халзан сумд, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сум, Дорнод аймгийн Баянтүмэн сум, Дорноговь аймгийн Замын-Үүд, Эрдэнэ, Айраг, Сайхандулаан, Төв аймгийн Баяндэлгэр, Баянчандмань зэрэг таван аймгийн 24 суманд бүртгэгдээд байна.

Мөн нийслэлийн Баянзүрх, Налайх дүүргийн нутаг дэвсгэрийн заагт хоёрдугаар сарын 25-ны өдөр цэцэг өвчин оношлогдож, Баянзүрх дүүргийн Засаг даргын А/68 дугаар  захирамжаар 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Бага дээндийн амны Ямаахайн тохойн хэсэг газарт 21 хоногийн  хорио цээр тогтоолоо.

Цаашид өвчний тархалт нэмэгдэж болзошгүй, хүн, мал амьтан тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөр нутаг дэвсгэрт дамжин тархах эрсдэлтэй байгаа тул ард иргэдийг малын гоц халдварт цэцэг өвчнөөс урьдчилан сэргийлж, онцын шаардлагагүй  бол өвчний шинж тэмдэг илэрсэн нутаг дэвсгэрт зорчихгүй, малын гаралтай түүхий эд, арьс ширийг худалдан борлуулахгүй байхыг Баянзүрх дүүргийн Худалдаа үйлчилгээний хэлтэс болон мэргэжлийн хяналтын хэлтсээс анхаарууллаа.  

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна