Колумбын мисс кинонд тоглоно

2016 оны 3 сарын 1

Miss Universe 2015 олон улсын тэмцээний эцсийн шатанд хөтлөгчийн алдаанаас болж “Ертөнцийн мисс” хэмээн андууран зарласан нь Колумбын сайхан бүсгүй Ариадна Гутеррезийг баярлуулан гомдоосон билээ. Харин энэ дуулиан нь түүнд харин ч сайнаар нөлөөлж, колумб бүсгүй Ертөнцийн миссээс ч илүү алдартай болсон юм. Ариадна өнгөрсөн жил азгүйтсэн ч энэ жил түүнийг аз ивээж, амжилт олох олон санал хүлээж авсан гэнэ. Түүний нэг нь Холливуудын жүжигчин Вин Дизелтэй хамт “XXX:Ксандер эргэж ирсэн нь” шинэ ангид тоглуулах санал ажээ. Ариадна анх удаа кинонд тоглох гэж буй нь энэ юм. Тэрбээр киноны зураг авалтанд оролцохоор удахгүй Доминикан улс руу нисэх юм байна. Гоо бүсгүйн тэмцээнд азгүйтсэн тухайгаа тэрбээр ингэж ярьжээ. “Намайг Ертөнцийн мисс гэж зарлахад би хоёр, гурван минут Ертөнцийн мисс болж үзсэн. Гэхдээ би титмийг авч чадаагүйдээ маш их харамссан. Учир нь би гэр бүлийнхэндээ төдийгүй Колумбын ард түмэнд Ертөнцийн мисс болно гэж амласан байсан. Тэмцээний дараа би утсаа унтраагаад хэнтэй ч юу ч яриагүй” гэжээ.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна