Монголд анх удаа сонгодог урлагийн номын сантай болно

2016 оны 3 сарын 1

“Монголын балетын хөгжил сан”-гаас санаачлан Монголд анх удаа сонгодог урлагийн төрөлжсөн номын санг байгуулахаар номын хандив цуглуулж эхлээд байна. Хүүхэд залууст оюунлаг хөрөнгө оруулж, сонгодог урлагийн түүх, ач холбогдол, сургалт, намтар зэргийг хүүхдүүд номоор дамжуулан судлахад дөхөм болно хэмээн сангийнхан үзэж, номын санг байгуулах гэж байгаа юм байна. Сонгодог номын сангийн уншигчид нь сангийн дэргэдэх “Монголын шинэ балет” төвийн суралцагчид, эцэг эхчүүд байх ба цаашид улам өргөжүүлэн нийтэд хүргэхээр өргөжүүлэн байгуулах гэнэ. Та бүхнийг "Сонгодог номын сан" аянд нэгдэж, сонгодог бүжгийн ном гэрт чинь байдаг бол хандивлахыг сангийнхан уриалж байна. Хүлээн авах номын төрөл:

  • Сонгодог бүжиг болон бүжгийн спорт, түүний түүх үүсэл, бүжигчдийн намтар, сургалтын сэдэвтэй ном /монгол, гадаад хэл/

  • Хүүхдийн ном /хүүхдийн сэтгэхүй хөгжүүлэх, үлгэрийн бүх төрлийн /монгол, гадаад хэл/

  • Бүжигчид, балетчидын ярилцлагатай ном, сэтгүүл, сонин /монгол, гадаад хэл/

  • "Монголын балетын хөгжил сан", сангийн тэргүүн болон үйл ажиллагаатай холбоотой гарсан мэдээлэл, ярилцлага бүхий сонин сэтгүүл

Та бүхний хандивласан ном, хэвлэлийг цаашид сангийн суралцагчид дамжуулан уншиж, мэдээлэл авч, цагийг зөв боловсон өнгөрүүлэхэд юугаар ч хэмжишгүй том хувь нэмэр болохыг хэлэхэд таатай байна.

Номын хандивыг "Монголын балетын хөгжил сан"-гийн байранд хүлээж авч байгаа аж.
 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна