Д.Үүрийнтуяаг жинхэлж, Ц.Шаравдоржид ерөнхий байцаагчийн эрх олгов

2016 оны 3 сарын 1

Улаанбаатар хотноо ирэх долдугаар сард Ази Европын дээд түвшний /АСЕМ/-ний 11 дэх уулзалттай холбоотойгоор Засгийн газрын өчигдрийн хуралдаанаас аймаг, дүүрэг, сум, бүсийн баяр наадмыг, аймгийн хэмжээний томоохон уралдааныг долдугаар сарын 15-25-ний хооронд зохион байгуулах шийдвэр гаргажээ. Энэ нь үндэсний их баяр наадмын өдөрт хамаарахгүй. Тодруулбал,  долдугаар сарын 11-13-ний хооронд үндэсний их баяр наадам зохион байгуулагдах юм.

Мөн Засгийн газрын хуралдаанаас гуравдугаар сарын 1-нийг АСЕМ-ийн өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргажээ.

Түүнчлэн Д.Үүрийнтуяаг Ашигт малтмалын газрын даргаар томилсон бол Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Шаравдоржид мэргэжлийн хяналтын, цөмийн болон цацрагийн хяналтын улсын ерөнхий байцаагчийн эрх олгожээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна