Samsung хэрэглэгчдэдээ анхааруулга гаргав

2016 оны 3 сарын 1

Хэдхэн хоногийн өмнө танилцуулагдсан Samsung Galaxy S7 загварын ухаалаг гар утас нь усны хамгаалалттай билээ. Уг гар утас нь 3 хүртэл метрийн усан дор хэвийн ажиллаж, зураг авах зэрэг үйлдлүүдийг хийх боломжтой юм.

Харин хэрэглэгчид усан дор байлгасан утсаа нойтон байхад нь цэнэглэснээс үүдэн утсаа эвдсэн хэд хэдэн тохиолдол гарчээ. Тиймээс тус компани утсаа нойтон, чийгтэй байхад цэнэглэж болохгүйг анхааруулсан анхааруулга гаргасан байна.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна