Тай боксын аварга Конор МакГрегор-г тулаанд дууджээ

2016 оны 3 сарын 1

Тайландын Муай Тай боксын зургаан өөр жингийн аварга Шэнчай UFC-н Featherweigth жингийн дэлхийн аварга Конор МакГрегортой  тулалдах хүсэлтэй байгаагаа хэлжээ. Тэрээр “Би Конортой тулалдмаар байна. Тэр бол хурдтай, гарын цохилт нь хүчтэй, сөрөг дайралт хийхдээ сайн. Харин түүний хөлийн цохилтууд тийм ч сайн биш. Тэр зөвхөн ганцхан жингийн аварга. Гэхдээ би зургаан өөр жингийн аварга учраас түүнтэй тулалдвал 100 хувь ялна гэдэгтээ итгэлтэй байна” гэжээ.

Тайландын нэрт боксчин Шэнчай  1980 онд төрсөн. Тэрээр Муай Тай боксын зургаан өөр жингийн дэлхийн аварга болсон юм. Одоогоор тэрээр нийт 347 тулаан хийж, 293 ялалт байгуулан 52 ялагдаж, хоёр тэнцсэн үзүүлэлттэй байна.

Ж.ГҮЕГ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна