Эми Уайнхаусын аав Оскарын шагналыг хүлээн зөвшөөрсөнгүй

2016 оны 3 сарын 1

Их Британийн дуучин агсан Эми Уайнхаусын тухай “Эми” нэртэй баримтат кино шилдэг баримтат кино төрөлд Оскарын шагнал авсан билээ. Харин дуучин агсны аав Митч Уайнхаус  охиных нь тухай баримтат киног ч, Оскарын шагналыг ч хүлээн зөвшөөрөхгүй байгаа гэнэ. Митч Уайнхаус Оскарын шагнал авсан бүтээлийг “Бараан, онцгүй, төөрөгдүүлсэн” кино болсон гэж өмнө нь бас дургүйцэж байжээ.

Тэрбээр цахим хуудсандаа  “Охиноороо би үргэлж бахархдаг. Эми ийм шагналыг авахгүй байх байсан. Энэ бол Асиф Кападиагийн тухай кино. Тэр хүмүүсийг хуурч байна”хэмээн жиргэжээ.

Тэрбээр мөн “Кино Оскарын шагнал авсан ч миний бодлыг өөрчлөхгүй. Энэ бол охиныг минь хар бараанаар, сөргөөр дүрсэлсэн кино. Би үүнийг засч залруулна” гэсэн юм.

Соул, электро жазз дуунуудаараа нэрд гарсан Их Британийн дуучин Эми Уайнхаус 2011 онд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээс болж 27 настайдаа нас барсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна