ИУ эмэгтэй сумантай болжээ

2016 оны 3 сарын 1

 

“Исламын улс” бүлгийн удирдагч лидер Абу Бакр аль-Багдади эмэгтэйчүүдийн суманг  бий болгосон тухай мэдээлжээ. Сумангийн даргаар аль-Катани гэдэг янз бүрийн бүлгийг толгойлж байсан эмэгтэйг томилжээ. Суман Сирийн зүүн хойд хэсгийн Эль-Хасака хотод байрлах гэнэ.

 

Аль-Багдади аль-Катанитай хоёр ч удаа уулзаж байсан ба тэр эмэгтэйг “чанга хүн” гэж тодорхойлж байжээ.

 

Нада аль-Катани “Исламын улс” бүлэглэлд 2013 онд элсээд твиттераар дамжуулан эмэгтэйчүүдийг бүлэглэлд нэгдэхийг уриалж байжээ. Тэрбээр мөн амиа золиослогч болох хүсэлтэйгээ хэлж байжээ.

 

Их Британийн тагнуулын албаны мэдээгээр ИУ бүлэглэлд тус улсын жараад эмэгтэй элсчээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна