Солонгос хэлний шалгалтын тов гарчээ

2016 оны 3 сарын 1

Өмнөд Солонгост хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдээс солонгос хэлний түвшин тогтоох 12 дахь удаагийн шалгалт авах тов гарчээ. Шалгалтын бүртгэл энэ сарын 4-11-ний хооронд 08.30-12.30, 13.30-17.30 цагт аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүдэд явагдах юм.

Нэг хэсэг намжсан Өмнөд Солонгосыг чиглэх монголчуудын нүүдэл сүүлийн жилүүдэд дахин сэргэж эхэлснийг албаны хүмүүс хэлж байна. Энэ нь Монголд эдийн засаг хямарч, ажилгүйдэл нэмэгдсэнтэй холбоотой гэнэ. Ялангуяа гурван сарын визээр тус улсад очиж ажиллах монголчуудын тоо өсч байгаа аж.

 Б.ТУУЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна