“Номын баринтиг” төслийн хүрээнд 6000 номыг баринтаглажээ

2016 оны 3 сарын 1

Монголын Үндэсний номын сан, JCI байгууллага хамтран хэрэгжүүлж буй “Номын баринтиг” төслийн дараагийн шат өнөөдөр эхэлж байна.

Хөлгөн судраа хамба торгоор баринтаглаж, хүй түүхээ алт мөнгөөр бичиж, бичиг эрдэмд сурч омын ертөнцөд нэвтэрч уйгар, нахиад, төвд, самгарди /санскрит/, перс, араб хэлнээс тэрэг тэргээр ном орчуулж эх хэлээр уншин ойлгож, эртний их түүхт улс аймгийн ухаан соёлыг авч хэрэглэж байсан гайхамшигтай өвгөд дээдэс маань ном бичгийг ямар их хүндэтгэж байсны гэрч ажгуу. Иймээс номын их хүч монгол хүний оюуныг цэнэглэн, нүдийг нээж, сэтгэлийг баясгасан нь зуун зуунаар арвин их агаад түүнийг хойч үедээ өвлүүлэн, арвин эх түүхээ хадгалан үлдээх их үйлс билээ.

  • Төслийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шалтгаан

JCI Капитал салбар байгууллагаас санаачлан, БСШУЯ, Монголын Үндэсний номын сантай хамтран 2015 оноос эхлэн хэрэгжүүлж буй “Номын баринтаг” төсөл  "Нийгэмд хандсан төсөл" хөтөлбөрүүдийн нэг болох “Номын баринтиг” төсөл өнгөрсөн нэг жилийн хугацаанд амжилттай хэрэгжиж Үндэсний номын сангийн Үнэт ховор номын музейн архивт хадгалагдан байршуулсан соёлын үнэт өв, түүхийн цаглабарууд болох өдөр бүр элэгдэж хуучирсаар буй 350000 баринтаггүй болон баринтаг нь хадгалалтын зөв горимд нийцэхгүй болсон ном судыг гэмтэж устаж үгүй болох өндөр эрсдлээс сэрхийлж баринтагжуулан шинэчлэх төслийг эхлүүлэн сайн дурын үндсэн дээр олон нийт, иргэд байгууллага оюутан сурагчдыг уриалан нэгтгэсэн ажил юм.

  • Төслийн зорилго, зорилт

Бид үүх түүхийн улбаагаа өртөөлүүлэн ирсэн Монголчуудын олон зууныг дамжиж уламжлагдан өнөө хүртэл хадгалагдсаар ирсэн үндэсний өв, ‪бичиг соёлын түүх болсон судар номууд болох‪ соёлын үнэт бүтээлүүдийг хойч үедээ ч хэвээр нь хадгалан авч үлдэх ёстой бөгөөд 2015 онд нийт 6000 ном судрыг баринтагтай болгож, цаашид үлдсэн 24,000 ном судар баринтаг, дээлээ хүлээж байгаа юм. Тус төсөл зөвхөн түүхийн үнэт ном судрыг хамгаалж, хойч үедээ хадгалан үлдээх ач холбогдолтой төдийгүй ажил эрхлэх боломжгүй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн ээжүүдийг гэрээрээ хөдөлмөр эрхлэж тодорхой орлоготой болгох боломжийг давхар олгож байдаг юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна