“Хурд” шинэ цомгоо танилцуулна

2016 оны 3 сарын 1

Жил жилийн Мартын наймнаар “Хурд” хамтлаг эмэгтэйчүүддээ бэлэг болгон тоглодог. Энэ жил “Хурд хамтлаг гуравдугаар сарын 8-ны өдөр "Инээмсэглэ бүсгүйчүүд", “Ханьдаа дуулъя” гэсэн хоёр тоглолтоороо бэлэг барих гэж байна.

Тоглолтын талаарх мэдээллээ ирэх Баасан гаригт сэтгүүлчдэд зориулан өгөх бөгөөд энэ үеэр мөн "Нарлаг диваажин" нэртэй шинэ цомгоо танилцуулах юм.

Хэвлэлийн хурал дэлхийн дээд зэрэглэлийн клубуудын стандартаар Монголд анх удаа байгуулагдсан "Castle клуб"-т 12.00 цагт болно шүү. Хэвлэлийн хуралд ирсэн бүх сэтгүүлчдэд шинэ цомгоо дурсгаж, гуравдугаар сарын 8-ны тоглолтын мандатыг олгоно.

А.ШАРАВ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна