Дартсын улсын аваргууд тодров

2016 оны 3 сарын 1

Монголын дартс сонирхогчдын холбоо болон Сонгодог дартсын холбоо хамтран 2016 оны улсын аваргын тэмцээнийг зохион байгууллаа. Энэ удаагийн УАШТ эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан, хос болон холимог хосын төрлөөр хоёрдугаар сарын 27-28-ны өдрүүдэд “Алдар” спорт хороонд зохион байгуулагдлаа. Тэмцээнд эрэгтэй, эмэгтэй нийт 200 гаруй тамирчид оролцов.

Дартсын 2016 оны улсын аваргын эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан төрөлд шинэ аваргууд төрлөө. Мөн эмэгтэйчүүдийн ангилалд өсвөрийн тамирчин Б.Отгонцэцэг шилдэг тоглолтуудыг үзүүлж, медальт байрт шалгарсан юм.

Дартсын 2016 оны УАШТ-ий шилдгээр эрэгтэйчүүдээс Ш.Ган-Эрдэнэ, эмэгтэйчүүдээс Э.Энхжин нар шалгарлаа.

Ингээд дүнг танилцуулья:

ГАНЦААРЧИЛСАН:

Эрэгтэй:

1-р байр: Ш.Ган-Эрдэнэ
2-р байр: Х.Одхүү (2014 2015 оны Улсын аварга)
3-р байр: Э.Сүхбаяр (2015 оны мөнгөн медальт)
3-р байр: Ж.Цолмонбаатар

Эмэгтэй:

1-р байр: Г.Сүрэн
2-р байр: Л.Шинэцэцэг
3-р байр: Д.Майцэцэг
3-р байр: Б.Отгонцэцэг (шинэ залуу тамирчин)

ХОС:

Эрэгтэй:

1-р байр: Х.Одхүү, А.Ихбанди
2-р байр: Ч.Ганбаатар, В.Лхагвадорж
3-р байр: Б.Биндэръяа, Г.Дөлгөөн

Эмэгтэй:

1-р байр: Д.Эрдэнэчимэг (Улсын 3 удаагийн аварга), Э.Энхжин
2-р байр: Г.Сүрэн, А.Мөнгөнчимэг
3-р байр: Ж.Ганчимэг, Ц.Булган

ХОЛИМОГ ХОС:

1-р байр: Х.Одхүү, Ж.Ганчимэг
2-р байр: В.Лхагвадорж, П.Онгонсар
3-р байр: Б.Баянмөнх, Д.Эрдэнэчимэг тус тус медальт байрт шалгарав.

Ч.БОЛОР


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна