“Шөлөндөө”-д халдсан хэргийг шалгаж байна

2016 оны 3 сарын 1

Өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн үүрээр “Шөлөндөө” цайны газарт гарсан дээрэм, хүчингийн хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.  

Хэргийн дуудлага Баасан гаригийн өглөө 05.00 цагийн орчимд цагдаагийн байгууллагад иржээ. Хохирогчийн мэдүүлснээр шөнө 03.00 цагийн орчимд тог тасрах үед цайны газарт багтай залуус халдсан байна. Улмаар 24 настай зөөгч эмэгтэйг хүчирхийлэн, өдрийн орлого болох 200 мянган төгрөгийг дээрэмджээ.

Хэрэг гарах үед цайны газарт тогооч, зөөгч хоёул байсан аж. Одоогоор энэ хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа гэлээ.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна