Сагсчдын сайн үйлсийн аян Орхонд үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Сагсчдын сайн үйлсийн аян Орхонд үргэлжлэв

Сагсан бөмбөгийн Үндэсний Супер Лигийн Бүх Оддын Тоглолт өнгөрсөн 5 дахь өдөр Эрдэнэт хотоос гараагаа эхэлсэн билээ. Энд Дэлхийн Оюутны Универсиад наадмаас 3 тивийн багийг хожиж, өндөр амжилт үзүүлсэн Монгол улсын залуучуудын шигшээ баг тамирчид, Үндэсний Супер Лигийн легионер тамирчдын багтай тоглохоор зочилсон юм.

Энэ үеэр баг тамирчид маань Үндэсний сагсан бөмбөгийн холбооноос хэрэгжүүлдэг  сайн үйлсийн аян болох “Бид Нэг Гэр бүл” төслийн хүрээнд Эрдэнэт хотод байрлах хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн тусгай сургалттай “Унага” цэцэрлэгээр зочиллоо. Цэцэрлэгийн хүүхдүүдтэй уулзан, тэдэнтэй тоглон цагийн өнгөрөөснөөс гадна, гарын бэлэг гардуулсан. Мөн "Мөрөөдлийн баг" төслийн хүрээнд Эрдэнэт хотын 35 цэцэрлэгийн хүүхдүүдэд тусгайлан зориулсан сагсан бөмбөгийн шийд, бөмбөгийг гардуулан өгсөн.

Үүний дараагаар Эрдэнэт хотын Хангарьд ордонд “Бүх Оддын Тоглолт”-н нээлт болох залуучуудын шигшээ болон легионер тамирчдын тоглолт болсон.

Энэ үеэр сайн үйлсийн аян “Бид Нэг Гэр бүл” төслийн үргэлжлэл болгож, тоглолтын орлогоос 1 сая төгрөгийг зүрхний цоорхойтой хүүхдийн аавд нь хандивласан.

Сагсан бөмбөгчид маань “Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд олон олон сайн үйлсийн аяныг өрнүүлж байгаа бөгөөд “Бүх Оддын Тоглолт”-н үеэр ч үргэлжиллээ.

МҮСБХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж