УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзахаар хөдөллөө

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Б.Булгантай уулзахаар хөдөллөө

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насаа  алдсан  хэрэгт  холбогдуулан талийгаачийн гэргий Б.Булганыг цагдан хорьж,  ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хандаж өргөдөл гаргасан билээ.

 

Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан болон ӨБХ-ны ажлын хэсгийнхэн улсын прокурорын зөвшөөрлийн дагуу Б.Булгантай уулзаж түүний биеийн байдал, хүний эрх,  эрх чөлөө  зөрчигдсөн эсэх, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ хуулийн дагуу явагдаж байгаа талаар хяналт шалгалт хийхээр хөдөллөө. Энэ талаарх ажлын хэсгийн дүгнэлт  ирэх долоо хоногт гарах бололтой.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж