Усейн Болтын дээд амжилтыг эвджээ

Хуучирсан мэдээ: 2016.03.01-нд нийтлэгдсэн

Усейн Болтын дээд амжилтыг эвджээ

Тэрээр Япон улсад болсон шоуны явцад 100 м-ийн замыг 9,45 секундэд туулсан байна. Энэ нь дэлхийн хамгийн хурдан хүний тогтоосон дээд амжилтыг  0,13 секундээр эвдэлсэн гэсэн үг юм байна. Гэхдээ Жастины тогтоосон дээд амжилтыг албан ёсоор тэмдэглэж аваагүй нь тухайн өдөр хүчтэй салхитай байсантай холбоотой юм байна. Тухайн үед салхи секундэд 20 м-т хүрч байсан нь тэмцээний замыг секундэд 2м –ээр туулах боломжийг олгосон гэж мэргэжилтнүүд үзжээ. Усейн Болт 100м-ийн дээд амжилтыг 2009 оны 8-р сарын 16-нд Берлин хотноо болсон дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр тогтоосон юм.   Албан бусаар түүний дээд амжилтыг эвдсэн Гэтлин нь өдгөө 34 настай, 2004 оны олимпийн аварга, дэлхийн 4 удаагийн аварга тамирчин. Тэрээр  сэргээш хэрэглэсэн нь тогтоогдож 2006-2010 оны хооронд олон улсын болон дотоодын тэмцээн  уралдаанд оролцох эрхээ хасуулаад байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж