“Сонгуулийн кампанит ажил зохион байгуулах” онолын сургалт

2016 оны 3 сарын 2

Гүрэн дээд сургуулийн дэргэдэх Хэвлэл, мэдээллийн менежментийн төв 2016 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн Сонгуулийн ерөнхий менежерүүдэд зориулсан 1 сарын онолын сургалт зохион байгуулна.

Энэ сургалтаар улстөрийн сонгуулийн кампанит ажлын технологийг онолын түвшинд заахаас гадна сонгуульд нэр дэвшихээс өмнө бодож төлөвлөсөн байх ёстой бүх талын асуудлыг ярилцана. Мөн шийдвэрээ гаргасан нэр дэвшигчид санхүүжилт босгох төлөвлөгөө боловсруулах, санхүүжилтээ олох, сонгуулийн кампанит ажлын төсөв боловсуулах, түүнийг удирдах талаар ч хичээлүүд орно.

Сургалтын агуулга:

  • Кампанит ажлын хуваарь, нэр дэвшигчийн уулзалт, хурлын төлөвлөгөө гаргах
  • Хэвлэлийн алба ажиллуулах, олон нийтийн харилцаа (PR),

  • Утсаар холбогдох болон гэрээр айлчлах төлөвлөгөө

  • Үндсэн сонгогчдоос гадна ятгаж болох сонгогчдын мэдээллийн баазыг ялгавартай бий болгох, онилох,

  • Нэр дэвшигчид сонгуулийн үед мессежээ зөв боловсруулах,

  • Санал урьдчилан таамаглах,

  • Сурталчилгааны үед авах зөвлөх үйлчилгээний төрлүүд

  • Өөрийн болон өрсөлдөгчийн судалгаа хийх,

  • Кампанит ажлын хууль эрхзүйн асуудал,

  • Интернет болон сошиал медиаг ашиглах талаар зөвлөмж өгнө.

  • Санал авах олон талын аргачлалууд гэх мэт.

Сургалт онолын хэдий ч амьдралын жишээнд тулгуурлан оролцооны аргаар зохион байгуулагдана. Тиймээс сонгуулийн ерөнхий менежрүүд сургалтын үр дүнд өөр өөрсдийн нэр дэвшигчдийн сонгуулийн сурталчилгааны бэлэн төлөвлөгөөтэй төгсөх болно.

Сургалт 2016 оны 3 дугаар сарын 15-аас 4 дүгээр сарын 9-ны өдөр долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв, Бямба гарагуудад 18:00-19:30 цагийн хооронд Гүрэн дээд сургуулийн байранд болно.
Сургалтыг Гүрэн дээд сургуулийн зөвлөх багш нар удирдан явуулна.
Сургалтын төлбөр: 5 сая төгрөг

Холбоо барих:
Гүрэн дээд сургуулийн дэргэдэх
Хэвлэл, мэдээллийн менежментийн төв

Утас: 99050408
Цахим шуудан: tungalage@guren.edu.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна