Модийн шинэ төсөв: Нэгдүгээрт дэд бүтэц

2016 оны 3 сарын 2

 

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модийн  засгийн газрын даваа гаригт хүлээн авч байгаа төсөвтэй холбоотой гол асуудал нь төсөв фермерүүд ба хөрөнгө оруулагч нарт таалагдах уу гэдэгт оршино.

 

Сүүлийн 30 жилд дараалсан ган гачгийн улмаас Энэтхэгийн хөдөө орон нутагт иргэдийн бухимдал нэмэгдэж, нийгмийн тусламжийн хөтөлбөрүүдэд их хөрөнгө гаргахыг Модигоос шаардаж, тийш анхаарал хандуулахаас өөр гарцгүй болгов. Үүний зэрэгцээ арван жилд нэг удаа хийдэг төрийн албан хаагчдын цалинг энэ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэх санхүүгийн жилийн дотор нэмэх шаардлага Модид тулгараад байна.

 

Мөн Моди өмнө нь амласан ёсоороо бүсээ чангалж, холбооны төсвийн алдагдлыг ДНБ-ний 3,5 хувь хүртэл  багасгахыг үнэт цаасны хөрөнгө оруулагч нар хүсч байна. Эмх журамгүй төсөв нь  үнэт цаасны ашгийн хувийг ихэсгэн Энэтхэгийн зээлийн чансааг цохилт дор оруулж магадгүй гэж Төв банкны тэргүүн Рагурам Ражан сануулсан байгаа.

 

"Хөрөнгө оруулагч нарт хүү бага байж, янз бүрийн хөрөнгө ба төсвийн зохицлоос ашиг өндөр  байх нь ашигтай”  хэмээн Nomura Holdings Inc. компанийн эдийн засагч Сонал Варма хэлж байна.

 

Сонгогч нар нь илүү сайн амьдралыг хүсч буй бол засгийн газар нь  илүү их зээл авч, илүү ихээр зарлага гаргах хэрэгтэй гэж байгаа юм. Тэдний хүсэл бүрийг биелүүлнэ гэдэг боломжгүй зүйл гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

 

Төсвийн алдагдал

 

Энэтхэгийн холбооны болон орон нутгийн засгийн газруудад одоо төсвийн алдагдал нь Азийн эдийн засаг дотроо хамгийн дээгүүр болж байна.

 

Өнгөрсөн онд Моди  төсвийн алдагдлыг буулгах стратегиас татгалзан дэд бүтцийн зарлагаа өсгөхөөр шийдсэн юм.

 

Харин энэ жил төсвийн алдагдлаа ДНБ-ний 3,5 хувьд хүргэх,  ирэх жилд жилд гурван хувь болгохоор төлөвлөсөн байна. Эдийн засагчид Модийг энэ зорилгоо биелүүлж чадахгүй гэж үзэж байгаа юм. Тэдний урьдчилсан дүгнэлтээр энэ жилд төсвийн алдагдал ДНБ 3,6 хувь, ирэх жилд 3,4 хувьтай байх  аж.

 

Хүн амын амьжиргааны төвшин

 

Энэтхэг дэлхийн хамгийн хурдан хөгжилтэй эдийн засагтай, хамгийн ядуу хүмүүстэй орон юм.

 

Албан ёсны мэдээгээр,  Энэтхэг 2014 оны зургадугаар сараас 2015 оны зургадугаар сар хүртэл үндсэн салбартаа 296 мянган ажлын байр бий болгожээ. Харьцуулахад сар бүр  нэг сая хүнийг ажлын байртай болгож байна. 

 

Нэг хүнд ноогдох орлогын бага төвшин нь татварын баазад хязгаарлалт бий болгож, нөхвөр,  10 сая төрийн ажилтнууд, ахмад дайчдын цалин тэтгэврийг нэмэхэд хүргэж байгаа юм. Энэ нь цалинд 1,1 их наяд рупийгээр (16 тэрбум доллар) төсвөө ихэсгэхэд хүргэнэ.

 

Орлого

 

Энэтхэгийн орлого нь 2012 онд ДНБ-ний 12,5% байсаннь үзүүлэлт Дэлхийн банкны үйлчилгээний зуу гаруй орнуудын дотор хамгийн бага хэмээн тооцогдож байна.

 

Энэтхэг үйлчилгээний татварыг 16% хүртэл нэмэгдүүлж болох бөгөөд тэр нь татварын нийт орлогыг 15 хувиар нэмэгдүүлнэ гэж Энэтхэгийн банк үзжээ.

 

Зарлага

 

Моди сүүлийн хоёр төсөвтөө дэд бүтцийн зарлагыг нэмэгдүүлж,  тэтгэмжийн хэмжээг буулгасан байна.

 

Төрийн  салбар дахь илүү өндөр зарлага, тэтгэвэр зэрэг нь төсвийг эрүүлжүүлэх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд ээдрээ үүсгэнэ гэдгийг DBS Bank Ltd.  Эдийн засагт Радика Рао тэмдэглэв.

 

Хөдөөгийн Энэтхэг

 

Энэтхэгийн 1,3 тэрбум хүн амын  бараг тал хувь нь хөдөө аж ахуйд ажилладаг. Гэтэл энэ салбарт оруулж байгаа хөрөнгө оруулалт нь ДНБ-ний ердөө 2,5 хувьтай тэнцэж байна.

 

Модийн шинэ төсөв

 

Ерөнхий сайд Нарендра Моди шинэ төсөвтөө төсвийг алдагдлыг  буулгах төлөвлөгөөгөө ирэх санхүүгийн жилд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэвч Төв банкны тэргүүн Рагурама Ражаны сануулсан  ямар нэгэн  хазайлт нь эдийн засгийн өсөлтийг сааруулах аюултай гэснийг  анхааралдаа аваад фермерүүдэд  тусламж үзүүлэхээ больсонгүй.

 

Үр дүнд нь  дөрөвдүгээр сарын 1-нд эхлэх санхүүгийн жилийн  хугацаанд  алдагдал нь ДНБ-ний 3,5 хувьтай тэнцэхүйц хэмжээгээр буурах ажээ.

 

Хэрэв энэ зорилгод хүрье гэвэл зарлагын ухаалаг үнэлгээг хэрэгжүүлэх ёстой. Тэр нь  дэд бүтцийн салбарын өсөлтийг,  мөн хувийн  секторт хөрөнгө оруулалтыг өсгөж магадгүй.

 

Дараагийн жилд есөн мужид  сонгууль явагдах учраас Моди ган гачгаас хэлмэгдсэн фермерүүдэд тусламжаа үзүүлж байх ёстой.  Энэтхэгийн хүн амын 70 хувь нь жижиг тосгонуудад амьдардаг билээ.

 

Төсвийн гол заалтууд:

 

Хөдөө аж ахуйн шинэчлэл:

* Фермерүүдийн орлогыг ирэх таван жилд хоёр дахин нэмэгдүүлэх,

* усжуулах хөтөлбөр, ургацын даатгалыг өргөжүүлэх,

* Хөдөө аж ахуйн зах зээлд нэгдмэл болох фермерийн байгаагүй зээлийг бий болгох.

 
Ядууст туслах:

* Хүн амын гуравны нэгийг хамгаалах эмнэлгийн даатгалын схемтэй болох,

* ахуйн хийгээр нийтийг хангах,

* Хөдөө аж ахуйд ажлын байр бий болгох дээд хэмжээний хөтөлбөрийг хэрэгжүүлэх.

Дэд бүтэц:

* хөдөө орон нутагт илүү их авто зам, төмөр зам,

* зам барихаар зогсоосон хөтөлбөрүүдийн 85%-ийг сэргээх,

* 2018 оны тавдугаар сар гэхэд тосгонуудыг бүрэн цахилгаанжуулах.

Гадаадын хөрөнгө оруулалт, банкууд:

* хүнсни салбарт 100%-ийн шууд хөрөнгө оруулалтыг дэмжих,

* Даатгал, бирж, хөрөнгийн бүтцийн шинэчлэлд нэг цонхны үйлчилгээний журмыг нэвтрүүлэх

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна