ХҮН-ын Төв хорооны гишүүд С.Ганбаатарыг дэмжлээ

2016 оны 3 сарын 2

Сар шинийн баярын өмнөхөн Ерөнхий нарийн бичгийн даргаа үүрэгт ажлаасаа чөлөөлсөн Хөдөлмөрийн үндэсний намынхан сүүлийн үед хэвлэлээр ид бужигнаантай байна. Өмнөх генсек Т.Доржхандыг огцруулах асуудлыг зөв буруу хэмээн талцаж, зарим нэг хэвлэлээр энэ шийдвэрийг намын дарга С.Ганбаатарыг дур мэдэн шийдвэр гаргаж огцруулсан гэх мэдээ хүртэл цацагдсан. Тэгвэл тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Доржхандыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх дугаар № 01 бүхий намын даргын тушаал гаргажээ. Түүнчлэн намын дүрмээр олгосон бүрэн эрхийг хэтрүүлж, Намын төв хороо, Удирдах зөвлөлийн бүрэн эрхэд халдаж, албан хуралдаангүйгээр хууль бус шийдвэр гаргасан Хариуцлагын ерөнхий хорооны бүрэн эрхийг Намын төв хороо хуралдах хүртэл хугацаанд түдгэлзүүлэх тухай дугаар № 02 тоот тушаалыг ХҮН-ын дарга С.Ганбаатар гаргасан байна. Энэхүү шийдвэрийг намын Төв хорооны гишүүдийн олонх нь дэмжиж гарын үсгээ зуржээ. ХҮН-ын Төв хороо нь Улаанбаатар хот болон 21 аймаг, сум дүүргийн нийн 56 гишүүнтэй бөгөөд тэдний 41 гишүүн буюу 74 хувь нь намын дарга С.Ганбаатарын гаргасан № 01, 02 тушаалуудыг тус тус дэмжсэн байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна