AMJILT.COM сайт дахин “ирлээ”

2016 оны 3 сарын 2

Монголын цахим сэтгүүл зүйн өөрийн гэсэн өнгө аястай amjilt.com сайт үйл ажиллагааны чиглэлээ шинэчилж уншигч та бүхэндээ бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр эргэн ирлээ.

Уншигч танд эргэн сануулахад amjilt.com сайт нь 2014 оны долдугаар сарын 4-ны өдөр Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувийн эзэмшлийн “Хаан жимс” амралтын газар,  Туул гол руу бохироо асгаж байгаа тухай фото сурвалжлага мэдээллийг нийтэлснээр Харилцаа холбооны зохицуулах хорооноос Монгол Улсаас хандах хандалтаа хязгаарлуулсан билээ.

Өнгөрсөн жил гаруйн  хугацаанд amjilt.com сайт нь  гурван шатны шүүх хурлаар орж  буруугүй нь нотлогдож, өнгөрөгч оны арванхоёрдугаар сард Монгол Улсаас хандах хандалтын эрхээ сэргээлгэжээ.

Amjilt.com сайт нь энэ хугацаанд редакцийн бодлого, сайтын бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн шинэчлэлтэд анхаарч бодит эх сурвалжтай, цаг үеийн мэдээ мэдээллийг түргэн шуурхай хүртээмжтэй хүргэхээр  илүү сайн контентуудыг бэлдэж гаргахаар хичээнгүйлэн ажиллаж буйгаа мэдэгдлээ.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна