1000 сэтгүүлчийн форумд оролцох хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж байна

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

1000 сэтгүүлчийн форумд оролцох хэвлэл мэдээллийн ажилтнуудыг бүртгэж байна

Монгол Улсад үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний 103 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран “Ил тод Нээлттэй Улаанбаатар 1000” сэтгүүлчийн форумыг анх удаа  энэ сарын 6-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулна.

Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газраас нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудад урилга хүргүүлээд байгаа бөгөөд тус урилгад “Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч хөгжсөний түүхт 103 жилийн ойг тохиолдуудан Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлтэй хамтран анх удаа 1000 сэтгүүлчийн форумыг хийх  гэж байна. Мэдээллийн ил тод байдлыг хангаж, нээлттэй засаглал бий болгохоор зорьж буй бид сүүлийн дөрвөн жилд хийсэн ажлаа 1000 сэтгүүлчийн өмнө тайлагнаж, иргэддээ зөв мэдээлэл өгөх үүднээс энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаагаараа онцлог юм.    

Шударга ёс, ил тод байдлын түүчээ болж, нийгмээ өртөөлөн явдаг хэвлэл мэдээллийн байгууллагууд, эрхэм сэтгүүлчид та бүхнийг 2016 оны гуравдугаар сарын 04-ний өдөр Соёлын төв өргөөнд болох “Ил тод, нээлттэй Улаанбаатар” 1000 сэтгүүлчийн форумд идэвхитэй оролцож, мэдээ, сурвалжлага, нийтлэл, нэвтрүүлэг бэлтгэн хамтран ажиллахыг урьж байна.

Нээлттэй засаглалыг хөгжүүлэх бидний үйлсийг дэмжиж, иргэдийн мэдээлэл авах, дамжуулах  эрхийг хангаж, төрийн мэдээллийг ил тод, нээлттэй болгохын төлөө цаг ямагт хамтран ажилладаг Та бүхэнд талархал илэрхийлье.

Та бүхэнд Монгол Улсад Үндэсний сэтгүүлзүй үүсч, хөгжсөний түүхт 103 жилийн ойн баярын мэнд хүргэж, ажлын амжилт хүсье” гэсэн байна.

Форумд оролцох сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ажлын албанд хандан бүртгүүлэх боломжтой.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж