Бин Ладен 29 сая ам.долларын өв үлдээжээ

2016 оны 3 сарын 2

 

Алан хядах аль-Каида бүлэглэлийн лидер агсан Осама бин Ладен жихад үйл хэргийг нь залгамжлагчдад 29 сая ам.долларын өв хөрөнгийг гэрээсэлжээ. Гэрээслэлд өгүүлсэн өв хөрөнгө Судан улсад хадгалагдаж байгаа аж. Бин Ладен 1990-ээд оны үед Суданд таван жил амьдарсан байв. АНУ-ын  тусгай албаныхан Осама бин Ладеныг устгах үеэр гэрээслэлийг нь олж авчээ.

 

Дэлхийн №1 гэмт хэрэгтэн Осама бин Ладеныг 2011 оны тавдугаар сард Пакистан улсын Абботабад хотноо устгасан юм. Үүнээс хойш аль-Каида бүлэглэлийг Аяман аль-Завахири удирдаж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна