Ж.Батзандан иргэдийн өргөдлийн дагуу ажиллав

2016 оны 3 сарын 2

Монгол Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан иргэн Д.Байгальмаагийн өргөдөл, хүсэлтийн дагуу өнөөдөр /2016.03.01/ Төв аймгийн урьдчилан хорих төвд ажиллав. 

 

 

Иргэн Б.Булганыг цагдан хорьж, ар гэрийнхэнтэй нь уулзуулахгүй байгаа талаар түүний ээж Д.Байгальмаа нь Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хандан өргөдөл гаргасан байна. 

 

Энэ асуудлын дагуу Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, тус байнгын хорооны ажлын албаны хамтаар Нийслэлийн прокурорын зөвшөөрлийн дагуу иргэн Б.Булгантай уулзаж, түүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн эсэхийг тодруулан, хорих байрны нөхцөл байдалтай биечлэн танилцсан байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.