Өргөдлийн байнгын хороо орон сууц, малчны зээлээр хэлэлцүүлэг хийнэ

2016 оны 3 сарын 2

Өргөдлийн байнгын хороо өнөөдөр Банкны холбоотой  хамтран Төрийн ордонд хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна. Тус хэлэлцүүлэгээр  иргэдээс ирүүлсэн өргөдлийн дагуу орон сууцны ипотекийн зээл, малчны зээл, өндөр насны тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүгийн талаарх зарим асуудлыг хэлэлцэх аж.