Саша Бароныг Оскарт өөрөөрөө ирэхийг анхааруулжээ

2016 оны 3 сарын 2

Их Британийн инээдмийн жүжигчин Саша Барон Коэнийг Оскарын наадмын улаан хивсний ёслолд Али Ж-гийн дүрд хувиран очсоныг та санаж байгаа байх. Саша Барон Коэнийг шилдэг киноны шагналын эзнийг нэрлэхийг хүсч тайзан дээр урьсан юм. Харин үүний өмнө Кино академи түүнийг ямар нэгэн дүрд хувиралгүй, байгаагаараа гарч ирэхийг анхааруулсан гэнэ. Тиймээс өөрийн тоглосон Али Ж киноны дүрд хувирсан Саша Барон Коэн ариун цэврийн өрөөнд орж, хувцсаа солих гэж 40 минут болжээ. Кино академи  түүнд ингэж анхааруулах ноцтой шалтгаан байсан аж. Учир нь 2012 оны Оскарын наадамд жүжигчин өөрийн тоглосон “Диктатор” киноны дүрд хувиран, Ким Чен Уны чандар гэх зүйлийг барьж очсон. Ингэж очихдоо телевизийн хөтлөгч рүү цацаж, шуугиан дэгдээсэн билээ. Харин энэ жил тэрхүү телевизийн хөтлөгч түүнтэй ярихаас татгалзсан юм.

Н.ЭНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна