Монголын циркчид Испанийг бишрүүлэв

2016 оны 3 сарын 2

Монголын агаарын гимнастикчид Испанийн олон улсын циркийн наадмаас шагнал авчээ. Уг наадамд дэлхийн 14 орны  80 орчим жүжигчид оролцсон ба наадам Испанийн Фигарес хотноо хоёрдугаар сарын 25-28-ны хооронд  явагджээ. Монголыг 17 жүжигчид төлөөлсөн гэнэ.

Мөн Монголын циркийн  хөгжлийн төвийн  тэргүүн Н.Эрдэнэ наадмын шүүгчдийн бүрэлдэхүүнд ажиллажээ гэж ARD сайт мэдээлэв. Т.Номуундарь толгойлсон монгол циркчдийн тоглолтыг бүх шүүгчид өндөр үнэлжээ. “Хунт нуур” сэдвээр монголчуудын үзүүлсэн үзүүлбэр “Дүрслэл” гэх ангиллын Premi de la Imatge гэдэг гол шагнал ба Алтан цом хүртсэн байв.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна