Одонгийн мөнгийг энэ долоо хоногт олгоно

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Одонгийн мөнгийг энэ долоо хоногт олгоно

Улсын орлого бүрдүүлэлт 90 гаруй хувьтай байна гэж Сангийн яам онцолсон. Тиймээс үндсэн шилжүүлэг болох цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгө, тог цахилгаан, халаалтын мөнгө хугацаа алдахгүй шийдэгдэж байгаа аж. Тэр ч утгаараа нэг, хоёрдугаар сарын Хүүхдийн мөнгийг хоёрдугаар сард багтаан олгосон.  Харин алдарт эхчүүдийн мөнгийг гуравдугаар сард буюу энэ долоо хоногт багтаан олгох аж. Өөрөөр хэлбэл, зургаан хүүхэдтэй нэгдүгээр зэргийн одонтой эхэд 200 мянган төгрөг, дөрвөн хүүхэдтэй хоёрдугаар зэргийн одонтой эхэд 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. 

Улсын хэмжээнд 208 мянган одонтой ээж байгаагийн 78 мянга нь нэгдүгээр, 130 мянга нь хоёрдугаар зэргийн одонтой аж. Одонтой эхчүүдийн мөнгөнд нийт 25.6 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж