15 улс нефтийн олборлолтоо нэмэхгүй

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

15 улс нефтийн олборлолтоо нэмэхгүй

Фото: Transocean / Zumapress / Globallookpress.com

Дэлхийн нефтийн нийлүүлэлтийн 70 гаруй хувийг атгадаг 15 улс орон  нефтийн үнийг 2016 оны нэгдүгээр сарын төвшинд барьж байх гэрээнд нэгдээд байгаа тухай Оросын Эрчим хүчний сайд Александр Новак мэдэгдлээ.

Мөн нефтийн үнэ 2014 оны хэмжээнд эргэн орохгүй, занарын нефтийн олборлолтын өөрийн өртөгт тулгуурласан байна гэж тэр ярив.

Нефтийн үнэ баррель нь 50-60 доллар болоход  зах зээл дэх нефтийн  илүүдэл доошлох юм. 2014 оны зун хүртэл Brent нефтийн баррель 115 доллар байгаад өнөөдөр 30 доллараар зарагдах болжээ.

Доха хотноо хоёрдугаар сарын 16-ны өдөр Орос ба ОРЕС-ийн хэдэн гишүүд бүтэн хагас жилийн дотор үнийнхээ 70 хувийг алдсан нефтийн үнэлгээг ихэсгэхийн тулд  хар алтны олборлолтыг нэгдүгээр сарын төвшинд барьж байхаар тохиролцсон билээ. Дараа нь түүнд Ирак, Кувейт нэгджээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж