МХБХ-ны ээлжит их хурал явагдана

2016 оны 3 сарын 2

МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны тогтоолын дагуу МХБХ-ны ээлжит их хурал 2016 оны гуравдугаар сарын 19-ний өдөр болно. Хурлаар Монголын хөлбөмбөгийн ирээдүйн хөгжлийн талаар болон эрхзүйн байгуулагуудыг байгуулах талаар хэлэлцэх юм. Өнгөрөгч долоо хоногт Швейцарь улсын Цюрих хотноо ФИФА-ийн Ерөнхийлөгчийн сонгуульд МХБХ-ны Ерөнхийлөгч А.Ганбаатар Монгол улсаа төлөөлөн оролцож, мөн хурлын дараачаар дэлхийд хөлбөмбөгийн хөгжлөөр тэргүүлэгч ХБНГУ,Бразил, Унгар болон манай Ази тивийн шилдэг орнууд болох Япон, БНСУ зэрэг улс орны хөлбөмбөгийн холбоодын тэргүүдтэй уулзаад ирсэн билээ. 

ЭХ СУРВАЛЖ: http://the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна