Залуучуудын футзалын УАШТ-ий шилдэг найман баг тодорлоо

2016 оны 3 сарын 2

МХБХ-ны энэ оны календарьт багтсан ээлжит нэгэн тэмцээн болох футзалын Залуучуудын УАШТ хоёрдугаар сарын 24-өөс энэ сарын 4-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. Улаанбаатар хотын клүб дүүргийн шилдэг 16 баг дөрвөн хэсэгт хуваагдан өрсөлдөж өнөөдөр ¼ шигшээд өрсөдөх найман багийн нэр өчигдөр тодорлоо.

Тэмцээний А болон В хэсгийн сүүлийн тоглолтууд өчигдөр боллоо. Хэсгээс гарах болзолоо нэгэн аваад байсан Инх клүб өөрийн бүсээ тэргүүлэ гарах боломжоо сүүлийн өдөр алдлаа. Тэд улаанбаатарын Унагануудад 4-3 харьцаатай ялагдсан. Ингэснээр тэд В хэсгийн 1-ээр шалгарсан Дэрэн клүбийн залуустай өрсөлдөхөөр болоод байна. Харин Унаганууд В хэсгийн хоёроор шалгарсан Соёмбын Барсууд багтай хасагдах шатанд учраа таарлаа.

Өнөөдөр тэмцээний С хэсгийн хоёр тоглолт явагдлаа. “Арвис” клүб хоёр хожилтойгоор өнөөдрийн тоглолтыг эхлүүлж улмаар  Эрхэс багийг үндсэн цагт 15-6 харьцаатай яллаа. Хэдийгээр эхний үед 4-2 харьцаатай хожигдож явсан ч шилдэг залуучуудынхаа ачаар төгсгөлийн үед тэсрэлт хийж ийнхүү гурван хожилтой хэсгээ итгэл төгс хошуучлан шалгарлаа.

Харин энэ хэсгийн өөр нэгэн тоглолт нь Хан-Уул дүүрэг болон Гоёо багуудын дунд болж Хан-уул 11-2 харьцаатай ялалт байгуулан хэсгийн хоёроор шалгарлаа. Тус багууд ижилхэн гурван оноотой хэн ялсан нь цааш шалгарах байасн юм.

Өнөөдөр 17 цагаас D хэсгийн сүүлийн тоглолтууд явагдлаа. Энэхүү хэсгийг тэргүүлж байсан “Монголын тэмүүлэл” сүүлийн тоглолтондоо “Алтан бөмбөг” багийг 19-5 харьцаатай илүүрхэн буулгаж авсанаар гурван тоглолтонд хожил байгуулж хэсгээ итгэл төгс тэргүүлэн гарлаа. Харин үүний дараагаар хамгийн сонирхолтой буюу хэсгийн дэд байраар цааш шалгарах эзнийг тодруулсан юм. Өөрөөр хэлбэл ижил оноотой байсан “Сэлэнгэпресс” болон “Хоромхон” багуудын тоглолт болж улмаар Гансүх дасгалжуулагчтай “Хоромхон” клүб хожил байгуулж тэмцээний хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авлаа.  

ЭХ СУРВАЛЖ:www.the-mff.mn

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна