Ерөнхийлөгч мөсний баярт оролцоно

Хуучирсан мэдээ: 2016.03.02-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч мөсний баярт оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр Хөвсгөл нутгийг зорин хөлгийн жолоо залжээ. Тэрбээр гуравдугаар сарын 2-3-ны өдрүүдэд Хөвсгөл аймагт ажиллах бөгөөд  Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд болох “Хөх сувд-2016” мөсний баярт оролцож, аймгийн төв Мөрөн сумын иргэдтэй уулзалт хийхээр төлөвлөсөн байна.

Төрийн тэргүүнийг Амьдрах орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх О.Чулуунбилэг, Хөвсгөл аймгийн ИТХ-ын дарга Т.Болдбаатар, аймгийн Засаг дарга А.Эрдэнэбаатар, аймгийн Үйлдвэр, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Галбадрах нарын зэрэг албаны хүмүүс дагалдан ажиллах юм.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж