“Милан” Италийн цомын финалд үлдлээ

2016 оны 3 сарын 2

Италийн лигийн цомын хагас шигшээн хариу тоглолтууд ажлын өдрүүдэд болно. Тэгвэл өнгөрсөн шөнө Италийн алдарт “Милан” клуб талбайдаа “Алессандрия” клубыг талбайдаа хүлээж авч, 5:0-ээр бут ниргэлээ. Ингэснээр хоёр тоглолтын нийлбэр дүнгээр 6:0-ээр хожиж, аваргын төлөө тунаж үлдэж байгаа юм.

Өнөө шөнө “Интер” талбайдаа “Ювентус”-тэй тоглоно. Эхний тоглолтод “Ювентус” талбайдаа өрсөлдөгчөө 3:0-ээр хожоод байгаа. Хариу тоглолтод ямар үр дүн гарч, хэн хожиж чадсан нь “Милан”-тай финалдах юм.

Энэ удаагийн тоглолтын 20, 39 дэх минутад Менез хоёрыг оруулсан бол 24 дэх минутад Романьоли нэгийг нэмжээ. Харин 80 дахь минутад зочдоос Сабато өөрийнхөө хаалганд авто гоол оруулсан бол 89 дэх минутад Балотелли гүйцээсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: www.mminfo.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна