Монгол АСЕМ-д бэлэн үү?

2016 оны 3 сарын 2

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  гуравдугаар сарын 1-нд “АСЕМ-ын өдөр”-т зориулан 1000 иргэнд лекц, танилцуулга хийсэн билээ.  Лекцийг “Mongol HD” телевизийн сувгаар болон Ерөнхийлөгчийн  твиттер, фэйсбүүк хуудсаар шууд дамжуулан хүргэсэн. Гэсэн хэдий ч тэрхүү шууд бичлэгийг үзэж амжаагүй хүн цөөнгүй байгаа юм. Тухай өдрийн шууд дамжуулалтын үеэр Юнивишн-д саатал гарснаас зарим хэсэгт шууд нэвтрүүлэг хүрээгүй. Тиймээс бид Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн лекцийг уншигчдадаа хүргэж байна. Ерөнхийлөгч  АСЕМ-ын гишүүн орнууд, хамрах хүрээ, ач холбогдол, ирэх долдугаар сард болох АСЕМ-ын чуулганы бэлтгэл ажлын талаар дэлгэрэнгүй танилцуулсан юм.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна