«Би өөр гаригт очмоор байна»

2016 оны 3 сарын 3

Орос Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын хавтасны зургийн эзэн гоо  үзэсгэлэнгийн нууцаасаа хуваалцлаа.

Vogue сэтгүүлийн орос хувилбар. 2016 оны гуравдугаар сар. Грейс Хартцель Valentino брэндийн хувцастайгаар. Фото: Патрик Демаршелье. Стиль: Ольга Дунина

Нэртэй дизайнер Эди Слиманы муза, Christian Dior ордны хавар –зуны үзүүлбэрийн нүүр царай, мөн Signorina Salvatore Ferragamo брэндийн үнэртний имиж болсон, 20 настай модель Грейс Хартцель гуравдугаар сарын орос Vogue сэтгүүлийн хавтсыг чимжээ. Хэрхэн хооллож, яаж амарч, яагаад супермодель болсноо тэрээр сэтгүүлд ярьжээ.


-Та хэзээ, моделийн анхны алхмаа хийсэн бэ?

-Би 14-тэй байхдаа эхлээд Чикагод дараа нь Сент-Луист эхэлж билээ.

-Та, анхны үзүүлбэрээ санаж байна уу?

-Тийм ээ, Christian Dior ордонд зориулсан Раф Симонсийн  анхны кутюрын шоу  байсан.  Цэцгээр чимэглэсэн маш гоё танхимууд одоо ч санаанд хэвээр.

Christian Dior , Haute Couture намар-өвөл 2012/13

-Та тэр үед сэтгэлийн хөөрөлд автсан уу?

-Ер нь тийм шүү. Гэхдээ би шоунд бэлэн байсан. Хамгийн гол нь  миний дурласан гоёл надад ноогдсон. Тийм ч учраас  маш ихээр хөөрөлтэй байсан даа.

-Та одоо туршлагатай болсон. Одоо үзүүлбэр дээр догдлох явдал гардаг  уу?

-Үзүүлбэрийн өмнө би бага зэргийн догдлолтой байдаг л даа. Харин тайзнаа тайван тааламжтай болдог.  Тийм байдалд үнэнхүү  дуртай.

-Загварын зураг авалт, үзүүлбэр хоёрын алинд нь дуртай вэ?

-Зураг авалтыг илүүд үзнэ. Учир нь энэ үеэр дүрээ мэдрэх цаг надад гардаг. Бас ярьж хөөрөх, хөгжилдөх цаг ч  гарна шүү. Үзүүлбэр бол  бас хөгжилтэй ч илүү их стресстэй.

Christian Dior, хавар-зун 2016. Фото: Патрик Демаршелье

-Та хоолны дэглэм барьдаг уу?

-Би хооллолтоо анхаардаг, сахар зэргийн элдэв хор болох хүнс хэрэглэхгүйг хичээнэ. Смузи (жимс, ногооны нухаш, шүүсний хольц), жүүсэнд нугасгүй.

 -Ямар хооллолт таныхаар чухал вэ?

-Миний хувьд өглөөний хоол! Түүнийг өнгөрөөж болохгүй. Өдрийн бүх эрч хүчийг өгдөг юм.

-Ямар хоолонд дуртай вэ?

-Япон хоол болон чихэр боовны бүтээгдэхүүн.

-Дуртай ресторан гэж байна уу?

-Цагаан хоолны Sun In Bloom ресторан, Takahachi Bakery. Хоёулаа Нью-Йоркийнх.

-Орос Vogue сэтгүүлийн зураг авалтад дээр та бүжгэн жүжигчидтэй ажилласан. Ер нь өөрөө бүжиглэх дуртай юу?

-Шөнө клубт бүжиглэнэ, өдөр нь бүжгийн урланд хичээллэнэ. Гэрийн бараа бараг харахгүй гээч. Өөрийгөө харуулах шилдэг арга нь энэ юм.

-Хэзээ нэгэн цагт таны авч байсан үнэтэй зөвлөмж?

-Нүүрээ чийгшүүлнэ, арьсаа үрж хусахыг нэг их цээрлэхгүй.

-Та спорт оролддог уу?

-Би бүжиглэнэ. Бас зүрх сэтгэлээ кикбокст хэдийнэ алдсан.

Saint Laurent, намар-өвөл 2016

-Амралтаар хаашаа зүглэх вэ. Далай руу юу эсвэл уул руу юу?

- Далай руу байлгүй яахав.

-Та сүүлийн баяраа хаана өнгөрөөв?

-Мексикт очоод ирсэн. Их сайхан байлаа. Бид Мехикод найз нарындаа буудалж, хотоор их тэнэсэн.

-Дуртай улс орон, хот чинь?

-Япон тэр чигтээ. Ер нь бол Азийг бүхэлд нь үзмээр байгаа л даа.

-Та өөр ямар газарт очмоор байна даа?

-Сансарт бас өөр гаригуудад очмоор байна.

Грейс Мексикт. @graciehartzel

-Дуртай кино чинь юу билээ?

-Найруулагч Хаяо Миязакийн Ghibli  гэх зурмал киноны  урланд бүтээсэн бүхэн  таалагддаг.

- Тэгээд, хамгийн сүүлд юу үзэв?

-Квентин Тарантиногийн «Дургүй хүрмээр найм».

-Дуртай жүжигчин эрэгтэй эсвэл эмэгтэй?

-Жейн Биркин ба Ума Турман.

-Та 30, 40, 50 хүрээд хэнтэй адилхан байна гэж бодож байна?

-Өөртэйгөө.

-Танд жишиг болох эрэгтэй хэн бэ?

-Зурмал анимегийн баатрууд.

-Ирэх зунаар хайрлах трэнд чинь?

-Хавар-зуны шоу маш гоё болсон. Нарийн  хийцийн материал, сонин хачин хээ нь надад онцгой таалагдлаа.

-Ямар нэгэн зүйл хүслийн чинь биелэл болж чадав уу?

-Тийм ээ, Saint Laurent ордны үзүүлбэрээс даашинз, гутал хоёрыг нь би өөрийн хувцасны шүүгээндээ нэмэрлэмээр байгаа шүү.

Фото: Патрик Демаршелье. Стиль: Ольга Дунина

Tim Coppens hojtbmta хүрэмтэй, DSquared2 арьсан топтой, MM6 Maison Margiela гэх леггинё өмд, сүлжмэл топтой, Alena Akhmadullina даашинзтай, Louis Vuitton сандаалтай Грейсийг орос Vogue сэтгүүлийн гуравдугаар сарын дугаараас харж болно.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна