“Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо”-ны сургалт болно

2016 оны 3 сарын 3

Медимпекс Интернэйшнл” ХХК дурангийн эмч нарын “Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” онол, гардан ур чадвар олгох хосолсон сургалтыг ивээн тэтгэж, санаачлан зохион байгуулах гэж байна.

Монгол улсын хүн амын өвчлөлд халдварын бус шалтгаант эмгэгийн дотор Хоол боловсруулах эрхтэний эмгэг II байр эзэлж, нас баралтын шалтгаанд хавдрын өвчлөл түүн дотроо ходоод, улаан хоолойн өмөн тэргүүлэх эхний таван байранд багтсаар байна. Ходоод гэдэсний дурангийн шинжилгээ нь энэ төрлийн өмөнг эрт илрүүлэх нь өвчнийг эмчлэх, цаашилбал өмөнгөөс шалтгаалж амь насаа алдах эрсдлийг таслан зогсоох хүртэл  тусламж үйлчилгээг иргэд авах боломжтойгоос гадна хүн амын дунд нийтлэг тохиолддог ходоод гэдэсний замын үрэвсэл, ургацаг, шархлаа, цус алдалт зэрэг архаг болон цочмог эмгэгүүдийн үед ч мөн өндөр ач  холбогдолтой шинжилгээ байдаг. Ходоод гэдэсний уян дурангийн эмч нарын мэдлэг, ур чадварыг сайжруулах хосолсон хөтөлбөртэй сургалт 2016 оны 03 сарын 04-нд  “Ходоод гэдэсний эмгэг, тэдгээрийн дурангийн оношлогоо” сэдэвтэй сургалт, Медимпекс Интернэйшнл ХХК – ий дэмжлэгтэйгээр 2 дахь удаагаа манай оронд зохион байгуулагдах гэж байна. Уг сургалтыг Японы уян болон мэс заслын дуран үйлдвэрлэгч Olympus Medical Systems компани, ANBIG (Asian Narrow Banding Imaging Group), Монголын Монголын Гастроэнтерологийн холбоо, Улаанбаатар Сонгдо эмнэлэгтэй хамтран зохион байгуулах юм.

Уг сургалтын гол зорилго уян дурангийн тусламжтайгаар хийх боломжто олон улсад нэвтрээд буй төрөл бүрийн мэс ажилбаруудыг практикт нэвтрүүлэх, туршлага хуваалцах, эмч нарыг хөгжүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулахад оршиж байгаа бөгөөд Медимпекс Интернэйшнл ХХК – ий нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдэж буй ээлжит арга хэмжээ болох юм.

Сургалтыг Японы Shizouka болон Osaka – ийн хавдар судлалын төв, Монголын талаас УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эмч мэргэжилтнүүд удирдан явуулах гэж байна.

2005 оноос Японы дуран үйлдвэрлэгч Olympus Medical Systems компани Монгол дахь албан ёсны төлөөлөгчөөр Медимпекс Интернэйшнл ХХК-тай хамтран ажиллаж байгаа билээ. Хамтын ажиллагааныхаа хүрээнд салбарын эмч мэргэжилтнүүдийнхээ мэргэжлийн ур чадвар сайжруулахад зориулан сургалт, семинарыг Япон болон Монголын талд тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд 2014 оны 11 сарын 1-нд Монголд анх удаа уян дурангийн эмч нарт “Хоол боловсруулах дээд замын хавдрын эрт илрүүлэлт” сэдэвт нарийн мэргэжлийн ахисан түвшний сургалтыг зохион байгуулсан юм.

Уг сургалт 1st USH ANBIG NBI Workshop нэртэйгээр дээрх агуулгын хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Noriya Uedo багш удирдлаган  явуулсан юм.

Анхны сургалтын үеийн зургуудаас та бүхэндээ танилцуулж байна.

Сургалтын онолын хэсгээс

Сургалтын оролцогчид

Зүүн гар талаас: УБ Сонгдо эмнэлгийн дурангийн тасгийн эрхлэгч А.Баттулга, Монголын дурангийн мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Оюунцэцэг, Японы Осакагийн Анагаахын төвийн Ходоод гэдэсний замын Хавдар судлалын тасгийн орлогч захирал Noriya Uedo

Медимпекс Интернэйшнл ХХК нь эрүүл мэнд, лаборатори, боловсролын салбарт бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэх чиглэлээр 2003 оноос хойш өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа эрхлэж буй байгууллага юм.

Бүртгэлтэй холбоотой санал хүсэлт байвал marketing@medimpex.mn болон 88080410, 80088707 - дугаараар холбоо барих боломжтой

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна