Дахин боловсруулсан материалаар батерей хийжээ

2016 оны 3 сарын 3

Батерейгаар ажилладаг олон зүйлс бидний өдөр тутмын хэрэглээнд байдаг. Цаг, удирдлага, хүүхдийн тоглоом гэх мэт эдгээр олон зүйлсэд дахин дахин батерей худалдан авч хийнэ гэдэг эдийн засгийн хувьд ч гарзтай, дууссан батерей хаягдал болоход байгаль орчинд ч хор хөнөөлтэй байдаг. Тэгвэл Energizer компани дахин боловсруулсан хаягдал материал ашиглан цэнэглэдэг батерей хийжээ.

Хэдийгээр цэнэглэдэг батерей нь хэдийнэ зах зээлд гарсан боловч ийм төрлийн "эко" батерейны анхдагч нь бид боллоо хэмээн  Energizer компанийхан онцолжээ.

Гэхдээ одоогоор тус компанийн үйлдвэрлэж буй цэнэглэдэг батерейны түүхий эдийн ердөө 4 хувийг л эко материалаар хийж байгаа ба 2025 он гэхэд 40 хувь хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөөд байгаа аж.

Т.МӨНХ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна